УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцаас уучлал гуйна

 

 

Учир нь Улсын Дээд шүүх Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж Б.Хурцын талд шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн 2017 онд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох эсэх асуудлыг  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Болд, элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нарын дунд маргаан өрнөж, биесээ идэж, уусан, хууль бусаар ажилласан гэх зэргээр дуудалцсан билээ.

Харин уг асуудлаас үүдэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан хэргээр УИХ-ын гишүүн Л.Болдыг шүүхэд өгсөн бөгөөд шүүх хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргажээ.

УИХ-ын гишүүн Л.Болд тухайн үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр “ТЕГ-ын дарга Б.Хурц олон хүнийг дарамталж амь насанд нь халдсан” гэх агуулгатай үг хэлж, Л.Болд, Б.Хурц нарын хооронд ширүүн маргаан өрнөж байсан юм.

Ингэснээр ТЕГ-ын дарга асах Б.Хурцын шүүхэд хандсан гомдол ёсоор нэр төрөө сэргээлгэж, уучлал гуйхыг УИХ-ын гишүүн Л.Болдод даалгажээ. 

Энэ талаар бид УИХ-ын гишүүн Л.Болдоос тодруулахаар холбогдсон ч албан ёсны тайлбар өгсөнгүй.

 341e048f34d0017987e3b5b92f085f09

3b50e75296306cd0f3354cb783a3a276

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.