Дэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг

 

Мексик улсын хилээр дамжиж АНУ руу цагаачлах хүсэлтэй олон арван иргэний гунигт түүхийг Эль Сальвадороос ирсэн аав, охин хоёрын эмгэнэлт зураг харуулж байна. Америк, Мексикийн хилийн орчимд байдаг Рио Грандын орчимд охиноо үүрч явсан аав охины хамт живж амиа алдсан байгаа нь гэрэл зурагчны дуранд бууж дэлхий нийтийг шимшрүүлжээ.

Америкийн Засгийн газар орогнол хүсэгч, цагаачдын эсрэг хатуу чанга бодлого баримтлах болсноор ойрын саруудад хилийн дагуу дүрвэгсэд амиа алдах нь улам бүр ихэсчээ. Уг зурган дээр харагдаж байгаа иргэн

Тэдний цогцсыг даваа гарагт олжээ. Бяцхан охин аавынхаа цамцан дотор ар нуруун дээр нь үүрүүлсэн байв. Охины баруун гар аавынхаа хүзүүг тэвэрсэн байдалтай харагджээ. Америкт ирж сайн сайхан амьдрахыг хүссэн аав охин хоёрын цогцос шар айраг, сода ундааны хоосон лаазнуудын хамт голын эрэгт тулан хэвтэж байв.

 

AP 19176686622488

 

Сальвадорын Гадаад хэргийн сайд Александра Хилл дэлхийн ард түмний сэтгэлийг өвтгөсөн гэрэл зурагтай холбогдуулан тайлбар хийжээ. Түүний хэлснээр Засгийн газар улс оронд тулгараад буй эдийн засгийн асуудлыг шийдэж хойд нутаг руу чиглэсэн цагаачдын урсгалыг тогтоон барихаар ажиллаж байна гэжээ. Түүнчлэн харамсалтайгаар амиа алдсан гэр бүлийн өмнө улсаа төлөөлөн эмгэнэл илэрхийлж гэр бүл, эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ болон өөрсдийнхөө амь насыг бүү эрсдэлд оруулаарай хэмээн уриалсан юм. Хүний амь, амьдрал юунаас ч илүү үнэ цэнэтэй хэмээн хэлсэн байна.

 

file

 

2015 онд Сирийн дүрвэгч гурван настай Аялан Курди хүү Туркийн далайн эрэгт амиа алдсан байсныг гэрэл зургийн дуранд буулгасан нь олон нийтийг цочирдуулж байсан билээ.

 

564a21cb1600002e0026d73c

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.