Бурханы шашин, соёлын өв үзэсгэлэн Гандантэгчэнлин хийдэд гарч байна

 

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын хосгүй үнэт ховор бурхан шүтээн, эд өлгийн зүйлс, бүтээлүүдийг олон түмэнд дэлгэн харуулж байна.

Азийн Буддистуудын XI Ерөнхий чуулган, . Тус үзэсгэлэн нь үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд гаднын улс орны төлөөлөл болон гадаад айлчлалын хүрээнд Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн эд өлгийн зүйлсийг олны хүртээл болгосон байв.

IMG 1401 livetv

IMG 1356 livetv

IMG 1407 livetv

хамгийн эртнийх нь Бурхан багшийн мэндэлсэн 2500 жилийн ойн хүрээнд 1956 онд Энэтхэг улсаас бэлэглэсэн суварга байлаа.

Урьд хожид олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдээс дурдвал VIII Богд Жавзандамба хутагтын мэлхий гийсний 150 жилийн ойд зориулан 1639 оноос эдүгээ хүртэл Монголын түүхэнд тодорсон Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын есөн дүрийн хөрөг зураг, дээрхийн гэгээтнүүдийн хэрэглэж байсан түүхэн хосгүй үнэт зүйлсийн дээжсийг дэлгэн харуулжээ.

есөн хутагтын хөрөг зургууд бүгд эх хувиараа олонд анх удаа нэг дор дэлгэн харуулж буйгаараа онцлог гэдгийг Гандантэгчэнлин хийдийн Бурхан сангийн лам М.Ганхуяг тайлбарлан хэлэв.

IMG 1359 livetv

IMG 1371 livetv

I Богд Жавзандамба хутагт 1635-1723

IMG 1370 livetv

/Өндөр гэгээний зургаадай таяг, 15 насандаа өмсөж байсан гутлыг олонд дэлгэжээ/

II Богд Жавзандамба хутагт 1724-1757

IMG 1366 livetv

III Богд Жавзандамба хутагт 1758-1773

IMG 1367 livetv

IV Богд Жавзандамба хутагт 1774-1814

IMG 1368 livetv

V Богд Жавзандамба хутагт 1815-1842 / V Богд Жавзандамба хутагтын хувьд өнөөгийн Гандантэгчэнлин хийдийг залсан байдаг/

IMG 1375 livetv

VI Богд Жавзандамба хутагт 1842-1848

IMG 1377 livetv

VII Богд Жавзандамба хутагт 1850-1868

IMG 1379 livetv

VIII Богд Жавзандамба хутагт 1869-1924

IX Богд Жавзандамба хутагт 1932-2012

IMG 1351 livetv

. Гүнгэрванд Очирдар бурханыг залдаг тул тэр болгон олны нүдэнд тусаж, ойроос урлагийн хосгүй үнэт бүтээлийг харах боломжгүй байдаг тул уг үзэсгэлэнд зориулан олон нийтэд дэлгэн харуулж буйгаараа онцлог юм. .

IMG 1432 livetv

Түүнчлэн 15-16 дугаар зууны үед хамаарагдах лим цутгуураар бүтээсэн бурхад, шашины эд өлгийн зүйлс, ном судар, хутагт, лам нарын хэрэглэж байсан хөөрөг, даалин гэх мэт гайхалтай бүтээлүүдийг нэг дороос харах боломжтой.

IMG 1361 livetv

IMG 1388 livetv

IMG 1383 livetv

IMG 1411 livetv

. Мөн дахин давтагдашгүй бурхан урлаач нарын сүншиглэж урласан уран зургуудыг дэлгэсэн байна. Сүсэгтэн олон та бүхэн энэхүү үзэсгэлэнд ирснээр урлагийн гайхалтай бүтээлийг харж нүдээ баясгахаас гадна сүшиглэж залбиран буян хураах боломжтой.

IMG 1413 livetv

Энэхүү үзэсгэлэн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн шинэ цогцолборт долоон хоногийн хугацаанд гарч байгаа. Ирэх есдүгээр сард шинэ цогцолбор ашиглалтад орох үед хоёр ч томоохон үзэсгэлэнгийн танхимтай болно гэдгийг Гандантэгчэнлин хийдийн удирдлагаас мэдээлсэн юм.

IMG 1353 livetv

IMG 1362 livetv

IMG 1354 livetv

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.