О.Магнай: 70кг хар тамхины хэрэг нь хэмжээгээрээ Европт эхний 10-т орж байна
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай болон хуульч Д.Оросоо, ЭМ-ийн дэд сайд асан Ж.Амарсанаа нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Д.Цогтбаатар албан тушаалтайгаа үлдлээ
Иргэд нэр бүхий яамдын (ГХЯ, ЭМЯ, ХЗДХЯ) гадаа жагсаал зохион байгуулсан. Жагсаалыг иргэд зохион байгуулж, АН дэмжсэн. Түүнээс биш АН энэхүү жагсаал тус бүрийг 40 сая төгрөгөөр зохион байгуулсан гэдэг нь ташаа гэж АН-ын нбд О.Магнай мэдэгдлээ. Тэрээр,
-Германд манай хоёр дипломатч 70кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Энэ нь хэмжээгээрээ Европт эхний аравт орж байна. Ийм байхад хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Эрүүл хүмүүсийн нэг гэгддэг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар албан тушаалтайгаа үлдээд байна.
Аялал жуулчлалын салбараас 40 сая ам.доллар алдлаа
АН-ын нбд О.Магнай цааш нь, "Тэмбүүтэй тэмцэнэ гэж хэлсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдэгдлийн улмаас Монгол руу аялахаар төлөвлөж байсан жуулчдын 20 хувь нь захиалгаа цуцалсан байна. Энэ нь ойролцоогоор 40-50 мянган жуулчин бөгөөд 40 орчим сая ам.доллар алдсан гэсэн үг юм. Сүрьеэгийн хэрэг мөн замхраад дууслаа" гэлээ.
Ц.Нямдорж нэг жил юу ч хийсэнгүй
О.Магнай:
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн үйл ажиллагааг эсэргүүцэж, иргэд жагссаныг АН дэмжсэн. Ц.Нямдорж сайд нэг жилийн хугацаанд юу ч хийсэнгүй. С.Зориг агсны хэргийг шударгаар шийднэ гэсэн, шийдээгүй байна. Гадны тагнуул, түрээсийн байранд амьдардаг, Эрдэнэтийн 51 хувь зэрэг асуудлууд мартагдаж байна. 2006 оноос хойш мэдэгдээд, жагсдаг байсан бол одоо эрх баригчид мэдэгдлээ баталгаажуул гэж жагсагчдыг дарамталдаг болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.