АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-д айлчилна

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 29-30-ны хооронд БНСУ-ын нийслэл Сөүл хотод хоёр хоногийн хугацаатай айлчлах гэж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрийн асуудлаар Трамп дипломат ажиллагаагаа ийн үргэлжлүүлж байна.

Төрийн хэмжээний айлчлал АНУ-ын зэвсэгт хүчний Осан агаарын баазаар өндөрлөх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Трампын захидлыг нэн тааламжтайгаар хүлээж авсан гэдгээ мэдэгдсэний дараахан Америкийн төрийн тэргүүн Өмнөд Солонгост айлчлахаа мэдэгдлээ.

Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт Япон улсын Осака хотод болно. Бүлэг 20 орны уулзалт өндөрлөнгүүт Трамп Өмнөд Солонгосыг зорих юм байна.

 

f6c2ec19728f469d90d10937586b76b2

 

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.