Дональд Трамп Ким Жон Унд хувиасаа захидал илгээжээ

 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас захидал хүлээж авсан гэдгийг төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар дамжуулжээ.

Ингэхдээ Америкийн төрийн тэргүүний хувиасаа илгээсэн захидлыг тун таатайгаар хүлээж авсан гэдгийг илэрхийлж, тавьсан санал нь тун сонирхолтой тул нухацтайгаар бодолцож үзнэ гэжээ.

Энэ сарын эхэнд Трамп Умард Солонгосын удирдагчаас ирсэн захидлыг өндрөөр үнэлж байна хэмээн мэдэгдэж байсан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудлаар талууд хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн боловч Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтэж хэлэлцээр зогсонги байдалд орсон. Гэхдээ

Трамп өнгөрөгч тавдугаар сард Япон улсад айлчлах үеэрээ Умард Солонгосын удирдагчийг тун ухаалаг залуу хэмээн тодорхойлж түүнээс олон сайн зүйл хүлээж байна гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.