Суварга хайрханыг тахиж, бор зүсмийн морийг сэтэрлэн тавилаа

 

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг “Тахьдаг дэл” хэмээх газар энэ сарын 16, 17-ны өдөр боллоо.

Завилан суусан бурхны дүртэй Суварга хайрхан уулыг нутгийн иргэд “Уулсын хаан”, “Цагаан өвгөн уул”, “Их цагаан уул” хэмээн хүндэтгэн нэрлэж, жил бүр тахиж шүтэж иржээ. Харин  2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгосон бөгөөд 2009, 2014 онуудад тус тус тахьсан түүхтэй.

64586123 390568501554375 3451547650208301056 n

Гурав дахь удаагийн төрийн тахилгын ёслолд Архангай аймгийнхан төдийгүй Суварга хайрхан уулаас эхтэй олон голын дагуу нутагладаг зэргэлдээх аймаг, сумдын ард зон зорин ирсэн байлаа.

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн төлөөлөгчдийн тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг ард иргэдэд уншин танилцуулсны дараа .

64726724 2251206951601076 7197741653333901312 n

Төрийн тахилгын ёслол тусгай жаяг дэгийн дагуу өрнөдөг бөгөөд мэргэн харваач тэнгэрийн дуут сумыг харваж, бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөв. Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй ажээ.

Тахилга эрийн гурван наадмаар үргэлжилж, улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх зодоглосноос Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат, улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.

64955065 2830571613650834 8794616562775490560 n

Наадмын үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа түрүүлэв.

Мөн азарга, их насны морьдын уралдаан боллоо. Азарганы уралдаанд Батцэнгэл сумын уяач н.Цогтгэрэлийн зээрд түрүүлж, их насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач н.Баасангийн хээр торгон жолоогоо өргүүлсэн юм.

64765109 385554455401225 4576732676924375040 n

Суварга хайрхан уул нь Алтай таван Богд, Алтан хөхий хайрхан, Алтан овоо, Богд Хан-Уул, Бурхан Халдун, Говь гурван сайхан, Хан хөхий хайрхан, Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрхан зэрэг төрийн тахилгат арван уулсын нэг юм. 

64992141 635551606912247 8246757367790698496 n

64568830 2663399433886327 4250739157304868864 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.