Нохойн нүд хүнийг ятгах увидастай

 

Хэрэв нохой тань руу анхааралтай гэгч нь харж байвал ямар нэг зүйл хэлэхийг хүссэн, аль эвэл анхаарал хандуулахыг шаардаж байна гэсэн үг. Энэ нь таны мэдрэмжийг удирдах овжин арга ч байж болох юм.

Судлаачид нохойн нүдийг тойрон хувьсан өөрчлөгдөх чадвартай булчингууд байдаг гэдгийг олж мэджээ. Эдгээр булчингуудын тусламжтайгаар тэд сэтгэл хөдлөл болоод ямар нэг зүйл илэрхийлэх ба тэр ч бүү хэл хүнийг ятгаж чаддаг увидастай байна.

Яг л хүүхдийнх шиг жижиг булчингийн хэсгүүд нүдийг нь тойрон байрлаж хариу үйлдэл үзүүлэх шинж чанарыг хөгжүүлдэг аж. Тиймээс гөлөгнийх шиг эелдэг зөөлөн харц нохойг гэрийн тэжээвэр амьтан болгож хүнтэй ойр дотно байхад тусалсан гэж судлаачид үзсэн байна.

 

 107409297 dogeyes3

 

Нохой хүнийг ятгаж чаддаг гэдгийг баталсан судалгаа олон ч Их Британи, Америкийн эрдэмтдийн хамтарсан энэ удаагийн судалгаагаар хүн нохойг ойлгож чаддаг харилцаа нохойн нүдэнд байдаг булчингуудаас хамааралтай байж магадгүйг харуулсан бие махбодын бүтэц талаас судалсан юм.

Түүнчлэн Энэ хөдлөгөөн хүнд илүү их сэтгэгдэл төрүүлж тэднийг дагах сэдэл болдог. Судалгаанд оролцсон Портсмаутын их сургуулийн доктор Жулиане Каминскийн хэлснээр нохойн нүд илүү томорч, хүүхдийнхтэй төстэй болж, мөн уйтгарлаж харагддаг нь булчингийн хөдлөгөөнтэй холбоотой.

 

 107409292 dogeyes

 

Нохой нүүрэндээ олон төрлийн хувирал илэрхийлж чаддаг нь  хэдэн мянган жилийн турш хүнтэй ойр аж төрснөөс нүүр царайны булчин илүү хөгжсөн гэж судлаачид тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.