ВИДЕО: 3х3 сагсанбөмбөгийн зургаа дахь удаагийн ДАШТ маргааш эхэлнэ

 

3х3 сагсанбөмбөгийн зургаа дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-23 өдрүүдэд Нидерланд улсын Амстердам хотноо зохион байгуулагдана.

64809209 693870821072671 9200093627643068416 n 01

Хамгийн анхны ДАШТ 2012 онд Грекийн Афин хотноо зохион байгуулагдсанаас хойш ийнхүү зургаа дахь удаа зохион байгуулагдах гэж байна. 

Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүдийн ангилалд Серб улсын шигшээ баг дөрвөн удаа түрүүлээд байгаа бол Катар улс нэг удаа түрүүлээд байгаа юм. Харин эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын шигшээ баг хоёр удаа Чех, ОХУ, Итали улсууд тус бүр нэг удаа түрүүлээд байна. Манай улсын эрэгтэй шигшээ баг өнгөрсөн жил шилдэг 8-д багтсан амжилтыг үзүүлсэн юм. 
Энэ жилийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг оролцож байгаа ба манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож байна. 

Эрэгтэй баг В хэсэгт ОХУ, Украйн, Эстон, Пуэрто Рико улсуудтай орсон байна. 

Screen Shot 2019 06 17 at 17 

64352250 693867607739659 6656476676257480704 n

Эмэгтэй багийн хувьд С хэсгийг тэргүүлэн тоглох ба хэсэгтээ Румын, Иран, Чех, Испаний шигшээ багуудтай орсон байна. 

Screen Shot 2019 06 17 at 17

64809209 693870821072671 9200093627643068416 n

Тоглолтын хуваарь: /Зургаадугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар/

  • 16:50 ОХУ - Монгол /эрэгтэй/
  • 17:15 Иран - Монгол /эмэгтэй/
  • 18:55 Румын - Монгол /эмэгтэй/
  • 20:50 Монгол - Эстони /эрэгтэй/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.