Ж.Энхбаяр: Уул уурхай ярьсаар газар тариалангаа орхичихлоо

УИХ дахь “Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “. Монгол улсын хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэх томоохон хөтөлбөрийг гаргаж ирж хөдөө аж ахуйн чадавхаа тодорхойлмоор байна. Энэ салбарт маш хүчтэй бодлого хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бодлого, төрийн бодлогоос гадна үлдчихээд яваад байна. ” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.