LIVE: ШӨХТГ-аас шатахууны үнээ бууруулах шаардлагыг 37 компанид хүргүүлжээ

 

ШӨХТГ-аас өнөөдөр /2019-06-14/ мэдээлэл хийж, 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг нийт 37 компанид хүргүүлжээ.

Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх гэнэ.

"Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш 1 ам.доллараар тус тус буурсан байна.

Гэтэл манай улсын шатахуун импортлогчид хуучин үнээ хэвээр барьсаар байгаа тул ийнхүү шаардлага хүргүүлжээ

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.