LIVE: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ
Өчигдөр анх удаа энэ парламентийн босгоор алхаж орж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэхгүй зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.