3x3 сагсанбөмбөгийн мэргэжлийн "Womens Series League" тэмцээн өнөө шөнө эхэлнэ

 

3х3 сагсанбөмбөгийн мэргэжлийн "Womens Series League" тэмцээн Италийн Турин хотноо өнөө шөнө эхэлнэ. 

6637df10 cff7 4c5e a84e 269435302693 01

Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх ба Монголын эмэгтэй шигшээ баг В хэсэгт Итали, Серб, Ирландын шигшээ багуудтай оржээ. А хэсэгт Франц, Чех, АНУ, Канадын шигшээ багууд багтсан байна. 

Монголын эмэгтэй баг чансаагаараа 3-т эрэмбэлэгдэж байна
Монголын эмэгтэй баг чансаагаараа 3-т эрэмбэлэгдэж байна

Тоглолтын хуваарь цагийн зөрүүгээс шалтгаалан Улаанбаатарын цагаар шөнө тоглох хуваарьтай байна. 

Монголын багийн тоглолтын хуваарь болон оноолт
Монголын багийн тоглолтын хуваарь болон оноолт

Бас нэгэн баярт мэдээ дуулгахад Монгол Улсын шигшээ багийн өмсгөл 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга болсон амжилтаараа Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны музейд байршсан байна. Зөвхөн аварга багуудын өмсгөл музейд байршдаг, бидний Монголчууд аваргуудын эгнээнд нэгдэж музейд мөнхөрлөө!

62488631 691317361328017 3857358163451838464 n

62403100 691321647994255 1721712858363854848 n

Өнгөрсөн БНХАУ-ын Ченгду Women's Series тэмцээний финалын тоглолтыг толилуулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.