Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хэлэлцэнэ

Монгол улсын засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 10 сарын 30-нд төрийн ордонд зохион байгуулахаар боллоо.

Мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн байдал, чиг хандлага, хууль тогтоомжийн шинэчлэлт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаарх онол практикийн асуудлыг эрдэмтэн судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн, санал дүгнэлтэд үндэслэн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөмжийг гаргах юм байна.

Энэхүү хуралд дотоод, илтгэл тавих боломжтой ажээ.

Нийт арван ерөнхий сэдвээр илтгэл хэлэлцүүлэх бөгөөд үүнд:

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

-Мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн байдал, чиг хандлага, шалтгаан нөхцөл, хор уршиг

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам

-Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны арга тактик, улс орнуудын туршлага

-Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа түүний онцлог

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд банк санхүүгийн байгууллагын оролцоо, тулгамдаж буй асуудал зэрэг ерөнхий сэдвүүдээс нарийвчлан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.

Илтгэлүүдийг эмхтгэн хэвлэж олны хүртээл болгох агаад тэдгээрээс зөвхөн тодорхой шалгуур хангасан илтгэлүүдийг уг хурлаар хэлэлцүүлэх аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.