LIVE: УИХ: Хэнтийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 30-нд болно

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас гаргасан дараах шийдвэрүүдийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан ч Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлтийг хүлээж аваагүй юм.

ҮХЦ  Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.