ВИДЕО: ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцрохыг шаардав

 

Ч.Улаан сайдад хүргүүлсэн шаардлагад “Таны эхнэрийн дүү Оросоогийн Даваасүрэн нь гааль, татварын дэд даргын албыг хашиж байсан ба “Бээжин интосикэйшн интернэшнл трейд монгол” гэдэг компанийг Хуанг Минг гэх БНХАУ-ын иргэнтэй хамтран үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн тус компанид бог малыг амьдаар экспортлох монополь эрхийг олгосон нь таныг албан тушаалаас нь огцруулах бүрэн үндэслэл болно. гэжээ.

Уг шаардлагыг гардан авахаар Ч.Улаан сайдын зөвлөх Р.Жадамбаа, ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга  Т.Жамбалцэрэн нар иржээ. ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаа Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолд “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” гэсэн байдаг. Гэхдээ энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар малыг амьдаар нь экспортлох асуудлыг хэлэлцээд ард иргэд амьд мал гаргахыг эсэргүүцэж байгаа учраас уг тогтоолыг хүчингүй болгох асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан гэдгийг хэллээ.   

62549139 444226029723311 2105316337692704768 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.