18 жилийн өмнө амиа алдсан замын цагдаагийн ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ

 

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь  Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

. Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.