Хонконгийн жагсаал үргэлжилж хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

 

Хонконгийн гэмт хэрэгтнүүдийн хэргийг эх газрын Хятад руу шилжүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсагчид өнөөдөр Засгийн газрын ордон руу явах төв замуудын хөдөлгөөнд саад учруулжээ.

Хэв журам сахиулах цагдаа нар халуун чинжүү цацаж жагсагчдыг тараахыг оролдсон ба хүч хэрэглэхээр бэлтгэж байна гэж эх сурвалж дурджээ. Өнөөдөр Хонконгийн хууль тогтоох зөвлөлд шинэ хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах ёстой байсан ч эсэргүүцлийн жагсаалаас болж хойшлуулсан байна.

 

 107343121 gettyimages 1149411814

 

Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулснаар энэ сарын 20-ны өдөр гэхэд эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуулийн төслийг батлахаар зэхэж байгаа юм.

Жагсаал хөдлөгөөн 1997 оноос хойш байгаагүй өргөн хүрээг хамарч байна. Цагдаагийн газраас Хонконгийн удирдагч Кэрри Лам болон шүүх яамны гишүүдийн амь насанд халдахыг заналхийлсэн хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.  Сургууль, бизнес, хуулийн салбарын олон мянган иргэн хуулийн төслийг эсэргүүцэж байна.

 

 107342249 mediaitem107342246

 107328609 gettyimages 1148687474

 

Ард иргэдээс гадна Хятадын Засгийн газраас тэрсүүд үзэлтэн нэр зүүсэн дэлхийд алдартай олон хүн шинэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаагийн дотор хүний эрхийн төлөө тэмцэгч, уран бүтээлч Ай Вэйвэй багтсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.