Аврах гарцыг угаалгын өрөөний хаалгатай андуурснаас болж нислэг найман цагаар хойшилжээ

 

Их Британийн Манчестер хотоос Пакистаны нийслэл Исламабад руу өнгөрсөн баасан гарагт нисэх ёстой байсан онгоц товлосноосоо найман цагаар хоцорсон байна. Шалтгаан нь

400 зорчигчтой Пакистаны олон улсын нислэгийн компанийн 702 дугаар нислэг хаалга андуурсан болчимгүй зорчигчийн үйлдлээс болж бямба гарагийн өглөөний 05 цагт Исламабад руу хөөрсөн байна. Пакистан дахь эрх баригчид нислэгийн багийн ажилтнууд хариуцлага алдсан учраас зорчигч аврах гарцыг угаалгын өрөөтэй андуурсан гэж буруутгажээ.

 

http%3A%2F%2Fcdn

 

Өнгөрсөн тавдугаар сард Хятадын Шандон дүүрэгт онгоц газардах үед ахимаг насны эрэгтэй суудлынхаа дэргэд байсан аврах гарцыг онгойлгосноос болж баривчлагдсан тохиолдол гарчээ.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.