LIVE: Э.Мөнх-Очир: Хар тамхи тээвэрлэж байсан хоёр төлөөлөгч надтай эхэлж холбогдсон нь үнэн

 

БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очиртой хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-д саатуулагдаад байгаа хоёр дипломатчийн талаар ярилцлаа. Тэрбээр 2012 онд Ерөнхий консулаар томилогдож очоод энэ хавар буюу дөрөвдүгээр сарын 03-нд өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдөж эх орондоо ирсэн байжээ. Уг хэрэг тавдугаар сард гарсан билээ

Э.Мөнх-Очир "Хэрэгт холбогдоод байгаа Б.Баттүшиг бол ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан хүн. Наймдугаар сарын 1-нд томилогдсон. Есдүгээр сард ирсэн" гэлээ.

-С.Эрдэнэбаяр таны жолооч байсан уу?

-Энд байгаа яам, тамгын газрын дарга нарын жолооч гэсэн ойлголт консулын газарт байдаггүй юм. Аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирдэг. ЕКГ-т жолооч гэж байдаггүй юмаа. Аж ахуйн эхлэгч гэж ирсэн. Хааяа жолоо барих юм байна. Би тэргээ өөрөө барьдаг байсан

-ДК дугаартай хувийн тэргээрээ явж байсан гэсэн? 

-Дипломат төлөөлөгчийн газрын бүх ажилтнууд тухайн улсын ДК дугаар авч болдог. 

-Таны орны хүнийг яагаад томилохгүй удав? 

-Тэрийг би мэдэхгүй шд. Гадаад яамнаас асуу. Би дөрөвдүгээр сарын 3-нд дуудагдаж ирсэн. 

-Энэ хоёр хүн хар тамхины сүлжээнд орсон байсан уу? 

-Би тэрийг мэдэхгүй шд. Та нар кино сайн үзсэн байх. Та нараас нэг юм хүсье. Хэрэг нь шалгагдаж байна. Таамаг хэрэггүй. Ар гэрт нь хэцүү байгаа. Шалгагддаг журмаараа шалгагдаад явах байх. 

-Германд саатуулагдангуутаа тань руу хамгийн түрүүнд ярьсан гэж үнэн үү? 

-Үнэн. Би энд байсан. Бид нар Германд саатуулагдлаа гэсэн. Би Германд байдаг Элчин сайд Ганбат руу ярьж, анхаарал хандуулаарай гэж хэлсэн.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.