ВИДЕО: Монгол түмнээ "огшоосон" хөвгүүд

 

61931090 686641918462228 2347962572369559552 o 01

Энэ удаагийн ДАШТ-д урамтай сайхан тоглолтуудыг үзүүлж сагсан бөмбөг сонирхогч, үзэгч түмнээ, ерөөс монголчуудаа тэр чигт нь омогшуулж чадсан хөвгүүддээ баяр хүргэе.

Монголын эрэгтэй баг дараах тоглолтуудыг хийсэн юм. 

  • Хэсгийн эхний тоглолт: Латвийн хүчирхэг багтай тоглож 20:16 харьцаагаар хожсон.
  • Беларусийн багийг 21:15 харьцаагаар илт илүүрхэн хожиж шуугиан тарьсан. Тоглолтуудын бичлэгийг энд дарж үзнэ үү. 
  • Гүржийн хүчирхэг багтай тоглон 18:16 харьцаагаар буулган авч үзэгч олноо шуугиуллаа.
  • Хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ-ын багтай тоглож 21:10 харьцаагаар ялагдсан юм. Уг тоглолтуудын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Ийнхүү манай баг хэсгээсээ хоёроор гарч шигшээ наймд шалгарсан. Шигшээ 8-д дэлхийн хүчирхэг багуудтай хамт ази тивээ төлөөлөн тоглох эрхтэй боллоо. 

Өчигдөр хасагдах шатанд Туркийн багтай тоглосон тоглолтын бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 

Хасагдах шатанд манай хөвгүүд Туркийн багт хэдий 21:18 харьцаагаар ялагдсан ч тэд түүхэн гавьяа байгуулсан юм. Манай багийг хожсон Туркийн баг цааш шөвгийн 4-т Аргентины багийг хожиж алтан медалийн төлөө АНУ-ын хүчирхэг багтай тоглох эрхтэй болсон юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.