Дубайд автобус осолдож гадны 17 иргэн амиа алджээ
Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотод 31 зорчигчтой автобус замын тэмдэглэгээ мөргөж осолдсоноос 17 хүн амиа алдсан байна. Амиа алдсан зорчигчдын дунд Энэтхэг улсын найман иргэн байгааг албаны эх сурвалж баталжээ.
Автобус Оман улсад бүртгэлтэй ба осол Шейх Мохаммед бин Заедын замд гарсан байна. Тээврийн хэрэгслийг жолоодож байсан 50 гаран насны эрэгтэй хөнгөн бэртэл авчээ. Ослыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.
Дубай хотын цагдаагийн газраас хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.