ВИДЕО: АНУ-ын багтай "Бааварлаж" тоглосон монгол хөвгүүд
3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны ДАШТ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулагдсаар байна.
Өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтууд явагдсан ба манай эрэгтэй шигшээ баг үзэгч түмнийхээ "цөсийг хөөргөсөн" урамтай сайхан тоглолтуудыг үзүүллээ.
Манай сайт ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна монголын багийн тоглолтуудын бичлэгийг хүргэдэг уламжлал ёсоор өчигдрийн тоглолтуудын бичлэгийг толилуулж байна. Манай багуудын өмнөх тоглолтуудын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Тэд эхлээд Гүржийн хүчирхэг багтай тоглон 18:16 харьцаагаар буулган авч үзэгч олноо шуугиуллаа.
Ийнхүү манай баг Гүржийн багийг хожсоноор хэсгээсээ гарах эрхээ авч АНУ-ын хүчирхэг багийн хамт нэг ч хожигдолгүй явсан юм. Хэсгийн хамгийн сүүлийн тоглолтод хожигдол гээчийг үзээгүй хоёр баг болох Монгол - Америк хөвгүүд туллаа. Энэхүү тоглолтод АНУ-ын баг 21:10 харьцаагаар ялалт байгуулсан юм. Манай хөвгүүд дэлхийн хүчирхэг багийн эсрэг айж эмээлгүй тун сайн тоглосон болохыг та бичлэгээс үзэж сонирхоно уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.