СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-10-01

Швейцарийн хэвлэлд: Ч.Батбаярыг кино найруулагчийн шагналд хүргэсэн гайхалтай зам

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Оюутан байх цагаасаа эхлэн Швейцарид амьдарч байгаа мэргэжлээ сольсон монгол залуу 44 насандаа “Диваажингаас” гэсэн киногоо анх нийтэд танилцуулав.  Үүнд хүрэх зам нь шулуун байгаагүй бөгөөд түүний амжилтын оргил нь Шанхайн кино фестивалийн тэргүүн шагнал байлаа.

Тэрээр дээд боловсрол эзэмшихээр Монголоос Швецарид ирээд тэндээ удалгүй гэр бүлтэй болж цөөн тооны з дэлхийн нэгэн томоохон кино фестивалийн тэргүүн шагналыг хүртсэн юм. Үүнийг эргэлзээ төрүүлэхүйц бүтээл гэж үзэх хэн нэгэн байвал өөрийгөө давхар хуурсантай адил юм: Амьдрал төсөөлснөөс илүү санамсаргүй түүхийг бүтээхийн зэрэгцээ мөн бүхий л төсөөлөгдөхүйц саадыг бий болгодог.

 

Төрөл бүрийн ажил хөдөлмөр

Кино урлагийн огт ойлголтгүй байсан Ч.Батбаярт 2009 онд зам харгуйн дагуу үргэлжлэх үйл явцын жанрын кино хийх  санаа төрсөн ба уг кинонд түүний төрсөн нутгийн залуу хосуудын тухай, үүсэх болон улирах үйл явцтай холбогдолтой  дэлгэрэнгүй түүхийг өгүүлдэг. Рапперсвилд амьдардаг монгол залуу амьдралын тойргийг өөрийн биеэр амссан аж. Тухайн үед гимназид багшаар ажилладаг байсан швейцари эхнэр тэр хоёрын дундаас анхны хүүхэд нь мэндэлсэн бөгөөд үүний өмнөхөн хүүхдийн хоёр өвөө нь нас баржээ. Нэг өвөө нь Монголын нийслэл Улаанбаатарын Их сургуульд орос хэлний багшаар ажилладаг байсан: Хөдөө нүүдэлчний гэр бүлд төрж өссөн Батбаярын аав, ээж хоёр хотод амьдрахаар болсон. Түүний ээж дунд сургуулийн багш байв. Батбаяр 26 нас хүртэлх амьдралаа Улаанбаатар хотод багшийн гэр бүлд  өсч өнгөрүүлжээ.    

Одоо Америк, Япон зэрэг улсад амьдардаг ах эгч нар болон нутаг нэгт бусад залуусын адил Батбаяр  гадаадад суралцахаар явсан. Олон тооны хүчин зүйлүүд түүнийг Швейцарид ирэхэд нь нөлөөлсөн байна. 2012 онд Цюрихийн их сургуульд улс төр, угсаатан судлалын чиглэлээр суралцах болсон бөгөөд сургалтын төлбөрөө мужаан, дээвэр угсрагч, архивийн ажил хийж төлдөг байв.  

Кинонд дуртай болох шалтгаан нь юу байв? Цюрихт хийсэн ярилцлагын үеэр тэр энгийн байдлаар төвөггүйгээр дараах тайлбарыг өгсөн юм: гэж шийдсэн.

Батбаяр Мигрос-клубын кино урлагийн дамжаанд гурван сар суралцахдаа долоо хоногт нэг удаа сургалттай байсан ба энэ үеэс кино зохиол бичиж эхэлсэн байна. Зохиолынхоо 60 хуудсыг бэлэн болгосныхоо дараа тэр үйл явдал нь болох юм байна гэдгийг ойлгосон. Дорж, Сүрэн хоёр Монголын тал нутаг дахь гэртээ анхныхаа хүүхдийг төрөхийг хүлээнэ. Төрөлт хүндрэлтэй болж, хоёр удаа хүүхэд нь зулбасан учраас дараагийн удаа нь хосууд нийслэл хот руу  явна. Нөхөр нь эмчилгээний зардлыг олох амар биш ажлыг зохицуулах ёстой болсон.

 

Монгол руу аялсан нь

Хүндрэлтэй төрөлтийн тухай богино хэмжээний “Диваажингаас” киноны түүхийг тухайн хоёр зураг өгүүлнэ. Кино зохиол гэдэг нь ямар ч туршлагагүй өөрөө бие даан хийж байгаа хүний хувьд хялбар зүйл биш юм. Аливаа туршилтын ажил эргэлзээ төрүүлдэгийн нэгэн адил ялангуяа жаахан хүүхдүүд болон амьтадтай холбогдолтой анхны кино нь түүний санааг  нэлээд зовоож байв. Батбаяр эргэлзсэн бодлоо хойш тавьж зөв хүмүүсийг хайж, бусад боломжуудыг судлах болсон. 

зарим нэгэн хүмүүсийг тэндээс элсүүлжээ. Тухайлбал, цагаан хувцастай нэг хүнээс бүрдсэн гэрэлтүүлгийн багийг нэгтгэсэн. Гэрлийн ойлт буюу рефлекс нь жүжигчний нүүрийг бага зэрэг цайруулах юм. Гол дүрүүдэд Улаанбаатарын залуу жүжигчид тоглосон ба хуримын үйл ажиллагааны зураг авалт зэргийн туслах дүрүүдэд найруулагч хамаатнуудаа тоглуулсан байна. Тэр илүүтэйгээр Цюрихийн дээд сургуулийн зарим нэгэн оюутнуудын авьяас чадварт найдаж байв. Оператор Симон Биттерлигийн чадварлаг зураг авалтанд тэр баярласнаа илэрхийлдэг. Уг ажил нь түүний Цюрихийн урлагийн дээд сургуулийг төгсөх төгсөлтийн ажил болсон бөгөөд кино дэлгэцийн бүтээл болж чадсан юм. 

 

Мөнгөний төлөөх тэмцэл

Санхүүжилт олох гэсэн амжилтгүй оролдлогуудынхаа дараа тэр бараг зорилгоосоо ухрах гэж байтал Цюрихийн Хессе-Кино ХХК-ийн эзэн Симон Хессе болон Баслерийн кино найруулагч Цюрил Гербер нар тухайн кино амжилт олох магадлалтай гэж үзжээ. байна.  

Киног хийх зөвшөөрөл аваад индрээс буухад төслийг хэзээ ч зогсоож болохгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Төвлөрсөн улсын дэмжлэгийг бусад олон системүүдээр орлуулж байгаа мэт Батбаярын хувьд төвөгтэй санагдсан хэдий ч харин ингэснээрээ улс төрийн баримталж буй чиг шугаманд нийцсэн хүлцэнгүй кинонууд шиг кино болохоос аврагдсан гэж тэр ярьдаг.  

 

 

Ази дахь гайхамшигт ялалт

Өнөөдөр 44 настай Ч. Батбаяр хоёр дахь эх орондоо өөрийн эх орондоо байгаа мэт дасан амьдарч байна. Тэр швейцари аялгуутай герман хэлэндээ онцгой дассан бөгөөд уг хэлээр 20 жилийн өмнө биш харин хорин хэдэн наснаасаа ярьж  эхэлсэн. . Тухайн салбар түүнийг анхны киногоор нь тааламжтай хүлээн авахгүй гэж бодож байсан байна. Тухайлбал, дарааллын хамгийн хойно зогсох ёстой гэж бодож байсан гэнэ. Амжилт олоход түүний хувьд боловсрол биш, харин гүйцэтгэл болон үр дүн шийдвэрлэх үүрэгтэй байв.      

Солотюрний кино өдрүүдээр түүний анхны кино үзэгчдийн шагналд тодорхойлогдсон юм. Харин Швейцарийн киноны шагналд нэр нь дэвшээгүй. Үүнийг тэр “Монгол улс эндээс маш хол байна” гэж тайлбарлаж байв. Тэрээр өөрийгөө тийм ч буруутгахыг хүсээгүй. Эндхийн кино урлагийнханд өргөн тархсан их зан түүнд угаасаа байхгүй. Тэр уран сайхны нугачаагаараа үзэгчдийг татдаг, тайлбараа бараг хүлцэл өчих мэт илэрхийлдэг тийм даруу хүн. Хэрвээ тэр өөрийн бүтээлийг хоол хийх урлагтай харьцуулан магтах бол: Бид бага нөөц, энгийн амтлагчуудаар амттайхан хоол хийлээ гэж хэлэх болов уу?   

Тэр бардам биш даруу гэдгээ өнгөрсөн зун харуулсан: Фреди М. Мюрерийн “Бүтэн сар” кино 1988 онд Монтреалд  гадаадын А-фестивальд анх удаа шагнал авч байсан юм. Шанхайд болсон олон үзэгчтэй, Венецийн хувьд А-зэрэглэлийн фестивальд “Диваажингаас” кино шагналт байрны төлөө олон мянган кинотой өрсөлдөхөд нэр нь эхлээд дурдагдаагүй. Шагнал гардуулах үйл ажиллагааны дараа зургадугаар сард зөвхөн тэргүүн байрын шагнал тодроогүй байлаа. . Шүүгчдийн тэргүүн хятадын жүжигчин, кино найруулагч Жианг Вен уг бүтээлийг энгийн, шударга, яруу, мэдрэмжтэй бүтээл болсон гэж тодорхойлсон.   

 

Дараагийн төсөл

Би “Сургах арга зүйн тухай кино” хийх гэж оролдоогүй гэж тэрээр тайлбарласан. Эндхийн кино найруулагчдын голлон анхаардаг элдвийн аргачлалаас татгалзсан. Бүхнийг тайлбарласан, олон тооны дохио хөдөлгөөнөөр бага зүйлийг илэрхийлэхийн оронд тэр зургийн дүрслэл, илэрхийллийг голчилдог. Нууцлалаа дотроо хадгалсан модон сийлбэр мэт дүрийг ашиглахын оронд хот, улс орон, орон зайн алслалт болон давчуу байдлыг сонгодог, тайван, гэхдээ бодит түүхээр харуулахыг зорьдог. .  

Ч.Батбаярын кино хийх дур сонирхол нь анхны киногоо хийснээр дуусаагүй. Энэ хооронд кино найруулагчид, тухайлбал Шанхайн кино фестивалийн шүүгчээр ажиллаж байсан америкийн найруулагч түүнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тэр одоогоор гурван кино зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд нэгийг нь ойрын хугацаанд кино болгох хүсэлтэй байгаа гэнэ. Монголд одоо гарч байгаа уран сайхны киноноос гадна зарим зүйлийг нь хялбарчилж болох триллер болон зам харгуйн дагуу үргэлжлэх үйл явцын жанрын хоёр кинон дээр ажиллаж байна.

https://www.nzz.ch/ сайтад гарсан нийтлэлийг герман хэлнээс орчуулсан Д.Давааням

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.