3x3 сагсанбөмбөг манай багуудын бүх тоглолтын бичлэг

 

Манай багийнхны мэдээлийг энд дарж үзнэ үү. 

Манай эмэгтэй баг хэсэгтээ Франц, Филиппин, Чех, Нидерландын шигшээ багуудтай орсон ба хэсгийн тоглолтуудын дараах байдлаар хэсэгтээ 4-т жагсаж байна.

Эмэгтэйчүүдийн С хэсэг
Эмэгтэйчүүдийн С хэсэг

Манай эмэгтэй багийн хэсгийн эхний хоёр тоглолт болох Филиппин, Чехийн багуудтай тоглосон тоглолтуудын бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Харин өчигдөр орой (Зургаадугаар сарын 5-ны өдөр) С хэсгийг тэргүүлэгч францийн шигшээ багтай тоглолоо. /Монгол 9:18 Франц/

Мөн Нидерландын шигшээ багтай тоглон анхны хожлоо авсан юм.  /Монгол 11:10 Нидерланд/

Харин хөвгүүд маань хэсгийн эхний тоглолтоо Латвийн хүчирхэг багтай тоглож 20:16 харьцаагаар хожил байгуулан үзэгч олноо баярлууллаа. 

Эрэгтэйчүүдийн С хэсэг
Эрэгтэйчүүдийн С хэсэг

Энэхүү тоглолт нь манай багийн хэсгийн эхний тоголт нь байсан юм. 

Мөн Беларусийн багийг 21:15 харьцаагаар илт илүүрхэн хожиж шуугиан тарьсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.