БНЧУ-ын Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж 120,000 иргэн жагсав

 

БНЧУ-д Ерөнхий сайд Андрей Бабишийг огцрохыг шаардаж  нийслэл Праг хотод 120,000 иргэн жагсаалд нэгдэв.

Бараг км орчим үргэлжилсэн жагсаалд оролцогчид Чех орон болоод Европын холбооны туг далбааг барин жагссан байна. Тэд “Европын Холбооны сангийн мөнгийг гувчуулан ашигласан Ерөнхий сайд огцор” хэмээн уриалжээ.

 

czechs demand resignation of billionaire pm babis in huge prague protest 1559673416854

 

Жагсаалд оролцож буй иргэн Кутна Хора нийслэл хотоос 100 км зайд байдаг жижиг тосгоноос ирсэн байна. Түүний ярьснаар “ерөнхий сайд бол мафийн толгойлогчтой адил манай улсад байсан хамгийн муу улс төрч. Тэр биднийг коммунист тогтолцоо рүү эргэн түлхсэн” хэмээн буруутгажээ.

 

czech poltics protest 180120

 

Мягмар гарагт болсон жагсаал өнгөрсөн зургаан долоо хоногийн хугацаанд Праг хотод болж буй тав дахь жагсаал юм. Чех улсын хоёр дахь чинээлэг эрхэм Бабиш жагсаал цуглааныг улс орныг тогтворгүйтүүлсэн зохисгүй үйлдэл хэмээн байр сууриа хамгаалжээ. Энэ жил 64 настай Засгийн газрын тэргүүн 2017 онд сонгогдсон ба “хэзээ ч бууж өгч огцрохгүй” гэсэн байна.

 

Андрей Бабиш
Андрей Бабиш

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.