LIVE: U18 3x3 сагсанбөмбөг ДАШТ Монгол - Беларусь

 

image 01

Өчигдөр манай эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтуудаа Филиппин, Чехийн шигшээ багуудтай хийлээ. Уг тоглолтуудын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин өнөөдөр манай эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтуудаа хийх хуваарьтай байна. 

62324500 684540535339033 1111879729134174208 o

Манай эрэгтэй багийн хувьд өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Латив улсын шигшээ багтай 18:30 цагт тоглох бол хэсгийн хоёр дахь тоглолтоо Беларусийн шигшээ багтай хийх юм. 

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од, Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц, өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, шилдэг холбогчоор шалгарч байсан Л.Авирмэд, өсвөрийн УАШТ-ий хошой алт, мөнгө, хошой хүрэл медальт, шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарч байсан А.Батхуяг нар тоглож байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.