Дональд Трамп Их Британи улстай мөнхөд нөхөрлөнө гэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад гурав хоногийн хугацаатай төрийн хэмжээний айлчлалаа өчигдөр эхлүүлсэн билээ. Тэрээр айлчлалынхаа эхний өдөр Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабетэд тэргүүн хатагтайн хамт бараалхжээ.

Букинхэмийн ордонд Хатан хаан Америкийн төрийн тэргүүний гэр бүл болоод бизнес эрхлэгчдийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барсан юм. Энэ үеэр Трамп Их Британи улстай мөнхийн анд нөхөд байна гэдгээ хундаганы үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Дональд Трамп үргэлжлүүлэн Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн ард түмний гаргасан чин зоригийг магтан Хатан хааныг үнэхээр агуу эмэгтэй гэжээ.

Их Британи улс Европын Холбооноос өрх тусгаарлахаар бэлтгэж байгаа энэ үед Трамп төрийн айлчлал хийж байна. Брекситийн дараа Их Британи улстай хийх худалдааны гэрээ хэлэлцээр аль хэдий нь эхэлсэн хэмээн мэдэгджээ.

 

20190603 queentrump

 

Айлчлалыг угтан Их Британи улсын Лондон, Белфаст зэрэг томоохон хотуудад жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндэсний хэмжээний жагсаал мягмар гарагийн 11 цагт Трафалгар талбайд эхлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.