АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид айлчлах гэж байна

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад гурав хоногийн хугацаатай төрийн хэмжээний айлчлалаа эхлүүлэх гэж байна. Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 09 цагт Трамп Лондон Стэнстед нисэх буудалд газардах юм.

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет өнөөдөр орой Америкийн Ерөнхийлөгчийг тэргүүн хатагтайн хамт Букинхэмийн ордонд хүлээн авч төрийн хүндэтгэлийн зоог барина. Трампын айлчлалыг угтан Их Британи даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

2499

 

Их Британи улс Европын Холбооноос өрх тусгаарлах гэж байгаа тогтворгүй цагт Трампын айлчлал болж байна. Тэрээр Мөн Брексит намын удирдагч Нигель Фараг Засгийн газрын Европын Холбооноос гарах хэлэлцээрт оролцох ёстой гэж үздэг.

 

 107204355 054379867

 

Төрийн хэмжээний айлчлалын эхний өдөр Трамп гэр бүлийн хамт Хатан хааны гэр бүлтэй цагийг өнгөрөөж, Британид амьдардаг Америкийн нэр алдартай зочдын өмнө үг хэлнэ. Харин хоёр дахь хоногт Ерөнхийлөгч Трамп Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзана.

 

 107204357 gettyimages 997043906

 

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.