“Baby Shark” та бидний бодож байгаагаас ч эрт зохиогджээ

Бяцхан боссуудтай айл бүр “Бяцхан аварга загас”-ны дууг өдөрт ядаж нэг удаа сонсдог гэдэгт итгэлтэй байна. Энэ дууг дуулж, бүжгийг нь хийх чэлленж гарсан болоод ч тэр үү 1,7 тэрбум удаа үзсэн байх юм. Бяцхан аварга загасны дууг олон жилийн турш хүүхдийн зуслангуудад дуулсаар иржээ. 2007 онд Александра Муллер герман хэлээр дуулсан нь тухайн үед Ютүб сувгаар олон хүнд хүрсэн байна. Тэрээр ердөө наргиа болгож бичлэгээ байршуулсан ч сая гаруй хүн үзэж, интертайнмент компаниас холбогджээ. Александра Муллер аварга загасны дууг бараг 20 гаруй жилийн өмнө сурч байсан гэж ярьжээ. Хожим нь Пинкфон хүүхдийн студи “Бяцхан аварга загас” дууг хөгжүүлж, дүрсжүүлэн гэр бүлтэй болгон өдгөө бидний мэдэх хувилбарыг зохиосон байна.

 


Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.