Манай улсад таван хүн тутмын нэг нь тамхи татаж байна
Тамхичиддаа дэлхийн тамхигүй өдрийн мэнд хүргэе. Энэ жилийн Дэлхийн тамхигүй өдрийг "Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё" уриан дор зохион байгуулж байгаа юм.
Хэрвээ та тамхиа хаявал юу болох вэ?
• Та их мөнгө зарахгүй болно. Учир нь жилээс жилд засгийн газар 1 ширхэг тамхинд ноогдох татварын үнийг өсгөх замаар тамхины үнэ улам нэмэгдэж байгааг та анзаарч байгаа байх.
• Нян бактерийн халдварт өртөх магадлал багасна.
• Таны нойр хэвийн болно.
• Ажлын бүтээмж чинь нэмэгдэнэ
• Таны яс бэхжинэ
• Псориазтай болох эрсдэл багасна
• Гар хөлийн үзүүр хүйтэн байх зовиураас ангижрана.
• Бага кофе ууснаар мөнгөө хэмнэх боломжтой
• ХДХВ-ийн халдвар ДОХ руу шилжих үеийг арай уртасгах боломжтой болно. Учир нь тамхи хүний өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг.
• Мөнгөө хэмнэснээр хэмнэсэн мөнгөө өөрийн болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой болно.
• Тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл тань буурах болно.
• Үрчлээ бага үүсэх болно.
• Ходоодны хүчил ихсэх, цээж гашуу оргих зовиур тань багасах болно.
• Амтлах мэдрэхүй тань сэргэж, таны идэж буй хоол хүнс амттай болж ирнэ.
• Таны үнэрлэх мэдрэхүй сэргэх болно.
• Үс бууралтах, үс унах нь багасна.
• Хувцас, машины бүрээсэнд чинь тамхинд түлэгдсэн цоорхой үүсэхгүй болно.
• Ахуйн хэрэглээний усны хэрэгцээ буурна. Учир нь таны тамхины үнэр шингэсэн хувцас, цагаан хэрэглэлийг угаахад их хэмжээний ус хэрэгтэй болдог.
• Шүдний эмнэлэг ойрхон ойрхон очих шаардлагагүй болно.
• Ам зайлах, эвгүй үнэр дарагч уусмалд зарцуулах мөнгөө хадгалах боломжтой болно.
• Таны шарх хурдан эдгэрэх болно.
• Та хүүхдээ хордуулахгүй болно.
• Цэвэршилт эхлэх нас бага зэрэг хойшилно.
• Амьдралын сайн сайхныг илүү мэдрэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.