LIVE: "Хариу нэхдэггүй буянтан" хүндэтгэлийн арга хэмжээнд 1000 ээж оролцлоо

 

- "Хариу нэхдэггүй буянтан" хүндэтгэлийн арга хэмжээ төрийн ордонд эхэллээ -

Эх үрсийн баярыг тохиолдуулан Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дэд дарга Б.Саранчимэг ажилладаг юм. 

61542306 2187236498020727 7994846029662912512 n (1)

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээсэн бөгөөд ХНХЯ-ны сайд Г.Чинзориг үг хэллээ.

61856848 368078323701767 6760653276980445184 n (1)

"Монгол улсын Засгийн газраас эхчүүд, эмэгтэйчүүдимйн нийгмийн байр суурийг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авдаг ч санхүү мөнгөний асуудалтай холбоотойгоор хүндрэл гарах нь бий. Эхчүүд олон хүүхэд төрүүлж өсгөдөг ч нийгмийн хамгааллын асуудал нь эргээд дорддог асуудал бий. Иймд бид хууль гаргаж 2018 оноос цалинтай ээж хөтөлбөр, 0-3 насны хүүхдээ харж асарч байгаа эхчүүдэд сар тутамд мөнгөн тэтгэмж олгох хууль хэрэгжүүлэх гэж байна. 2020 оноос хууль хэрэгжих бөгөөд энэ нь олон хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээ юм. Нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе" гэлээ. 

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Саранчимэг

61373294 368380377217544 8294476168141209600 n (1)

"Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо жил бүр "Хариу нэхдэггүй буянтан" арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил 1000 ээжийг төрийн ордонд урьж, хүндэтгэл үзүүлж байна. Нийт ээж, аав, хүүхдүүддээ баярын мэнд хүргэж, аз жаргал хүсэн ерөөе. Дэлхийн улс орнуудын хөгжлийн гол бодлого нь "Ногоон хөгжил" байдаг. Хамгийн их аз жаргалтай орны индексээр ногоон байгууламжтай, ногоон эдийн засагтай орон шалгарсан байдаг. НАМЭХ болон УИХ дахь эмэгтэй гишүүд маань энэ чиглэл рүү түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр хууль санаачлан ажиллаж байна" гэлээ.

61424530 602438080253480 5181346304197918720 n (1)

Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахдаа хариу нэхдэггүй ачтанууд. Тиймээс тэднийг баярлуулах, хамтдаа асуудлаа хэлэлцэх, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг. Жил ирэх тусам арга хэмжээнд оролцож байгаа эмэгтэйчүүдийн тоо, цар хүрээ өргөжиж байна

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан

"Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нийслэлийн төлөөлөл болсон ээж эхчүүддээ "Эх үрсийн баяр"-ын халуун мэнд өргөн дэвшүүлье. Дэлхий даяар суу алдар нь түгсэн Монгол түмний түшиг тулгуур, өмөг түшиг нь ээж та нар байсан билээ. Улс орны хөгжил дэвшлийн гол тулгуур болсон нийгмийн салбарыг хөгжүүлэхэд та бүхэн үнэтэй хувь нэмрээ үеийн үед оруулж ирсэн. Ийм буянтай арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтээ бас талархал илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд хүүхэд багачуудынхаа эрүүл ажиллаж, амьдрах, сурч боловсроход, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагууд шат шатандаа уялдаа холбоотой ажиллаж байгаа билээ. Эхчүүд та бүхнийгээ ажил орлоготой, аз жаргалтай байлгах чиглэлээр хотын удирдлагууд бодитой ажлууд хийнэ" гэлээ. 61947065 431861307597244 1219475905508802560 n (1)1

Хүндэтгэлийн арга хэмжээг "Миний сайхан ээж" дууг 1000 ээж хамт босож дуулснаар өндөрлүүллээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.