Зургаадугаар сарын 7-нд хилийн боомтууд амарна

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  2019 оны зургаадугаар сарын 7-ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.