Д.Эрдэнэбилэг дотуур цус алдах эрсдэлтэй байгаа гэв
Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор 30 хоногийн хугацаатай баривчилсан. Тэрбээр баривчлах ажлыг өнгөрсөн удаад шүүгчээс хамааран хоёр ч удаа хойшлуулаад байсан. Харин Нийслэлийн Прокурорын саналыг шүүх хэлэлцэн ийнхүү баталгаажуулсан юм. Одоогийн байдлаар ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдон шалгагдаж байгаа Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал муудсан гэдгийг түүний өмгөөлөгч мэдээллээ. Тодруулбал, тэрбээр элэгний архаг циррозтой бөгөөд эмчийн хяналтад байдаг аж. Элэгний хатууралтай төдийгүй цагаан бөөмний дутагдалтай Д.Эрдэнэбилэг дотуур цус алдах өндөр эрсдэлтэй болж, түүнд хүнд нөхцөл байдал үүсч болзошгүйг албаныхан онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.