СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2019-05-30

Өнөөдрийн трэнд LIVE: Цагаан ордны өмнө зулын гол болсон эрэгтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Өнөөдөр дэлхий нийтийн цахим орчинд хамгийн их ТРЭНД болсон бичлэг бол цагаан ордны өмнө өөрийгөө шатаасан эрэгтэй байлаа

АНУ-ын Засгийн газрын ордны ойролцоо үл таних этгээд өөрийгөө галдан шатааж зулын гол болохыг оролдсон байна. Одоогоор уг этгээд чухам хэн болох ямар зорилготойгоор өөрийгөө шатаасан нь тодорхойгүй байгаа юм.

Лхагва гарагт буюу өчигдөр уг эрэгтэй Цагаан ордны хашлаганы урд талд, Вашингтон Молл болон Үндсэн хуулийн өргөн чөлөөний ард байдаг Эллипс цэцэрлэгт хүрээлэнд зулын гол болохыг оролдсон байна. Бичлэгээс харахад эрэгтэйг шатаж эхэлснээс хойш удалгүй цагдаа нар ирж галыг унтраажээ. Үл таних эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн ба 85 хувийн түлэгдэлтэй байгаа тул амь насанд нь аюултай хүнд шарх авсан тухай мэдээлсэн байна.

Албаны хүмүүст лхагва гарагийн 12 цаг 22 минутад цэцэрлэгт хүрээлэнд алхаж байсан эрэгтэй шатсан дуудлага иржээ. Яг энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Oval өрөөнд албан ажилтай байсан юм.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр өөрийгөө шатаасан эрэгтэй хамгаалалтын хувцас өмссөн байжээ. Цагаан ордны урд талбайд байдаг Эллипс цэцэрлэгт хүрээлэн нь аялагч жуулчдын хамгийн их ирдэг газар ба үл таних эрэгтэйгээс өөр хүн гэмтэж бэртээгүй ажээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.