Цагаан ордны ойролцоо өөрийгөө шатаажээ

 

АНУ-ын Засгийн газрын ордны ойролцоо үл таних этгээд өөрийгөө галдан шатааж зулын гол болохыг оролдсон байна. Одоогоор уг этгээд чухам хэн болох ямар зорилготойгоор өөрийгөө шатаасан нь тодорхойгүй байгаа юм.

Лхагва гарагт буюу өчигдөр уг эрэгтэй Цагаан ордны хашлаганы урд талд, Вашингтон Молл болон Үндсэн хуулийн өргөн чөлөөний ард байдаг Эллипс цэцэрлэгт хүрээлэнд зулын гол болохыг оролдсон байна. Бичлэгээс харахад эрэгтэйг шатаж эхэлснээс хойш удалгүй цагдаа нар ирж галыг унтраажээ.

 

14114022 7083457 A man set himself on fire Wednesday near the White House with di m 18 1559167157613

 

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр өөрийгөө шатаасан эрэгтэй хамгаалалтын хувцас өмссөн байжээ. Цагаан ордны урд талбайд байдаг Эллипс цэцэрлэгт хүрээлэн нь аялагч жуулчдын хамгийн их ирдэг газар ба үл таних эрэгтэйгээс өөр хүн гэмтэж бэртээгүй.

 

14112870 7083457 He later drops to the ground as he doused with a fire extinguish m 19 1559167353092

14112868 7083457 The man s motive is not known but it is understood he was transp m 20 1559167394999

 

Албаны хүмүүст лхагва гарагийн 12 цаг 22 минутад цэцэрлэгт хүрээлэнд алхаж байсан эрэгтэй шатсан дуудлага иржээ. Яг энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Oval өрөөнд албан ажилтай байсан юм.

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.