АТГ-аас “Таван толгой” компанийн ТУЗ-д анхааруулга хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн “Таван толгой” хувьцаат компанитай холбоотой гомдол мэдээллийг хянаж үзээд хэд хэдэн зөрчил илрүүлжээ.
Тухайлбал, Таван толгой хувьцаат компанийн ТУЗ-ын дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулаагүй томилсон. Мөн тус компанийн мэдүүлэг гаргах үүрэгтэй албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй юм байна.
Иймээс АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасны дагуу арга хэмжээ авахыг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, “Таван толгой” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлд анхааруулан, албан бичиг хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.