3x3 сагсанбөмбөгийн дэлхийн хамгийн том гурван тэмцээн Монголд

 

61213462 680048792454874 7674818288337027072 o 01

U23 дэлхийн лиг:

Зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд 23 хүртэлх насны 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн лигийн тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд зургаан улс оролцож байгаа ба Монгол, БНХАУ, Япон, ОХУ, Беларус, Тайланд улсын багууд оролцох юм. 

U18 дэлхийн аварга:

Зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдэд 18 хүртэлх насны 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Уг тэмцээнд дэлхийн 20 орны эрэгтэй, эмэгтэй 40 багууд тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. 

FIBA 3x3 U18 ДАШТ-д оролцох Монгол Улсын эрэгтэй баг
FIBA 3x3 U18 ДАШТ-д оролцох Монгол Улсын эрэгтэй баг

Манай эрэгтэй баг С хэсэгт Латив, АНУ, Беларус, Гүржийн шигшээ багуудтай орсон ба дараах хуваарийн дагуу тоглолтоо хийнэ. 

Эрэгтэй багийн тоглох хуваарь
Эрэгтэй багийн тоглох хуваарь

Эмэгтэй багийн хувьд:

FIBA 3x3 U18 ДАШТ-д оролцох Монгол Улсын эмэгтэй баг
FIBA 3x3 U18 ДАШТ-д оролцох Монгол Улсын эмэгтэй баг

Манай эмэгтэй баг С хэсэгт Франц, Голланд, Филлипин, Чехийн шигшээ багуудтай дараах хуваарийн дагуу тоглоно. 

Эмэгтэй багийн тоглох хуваарь
Эмэгтэй багийн тоглох хуваарь

Ulaanbaatar Challenge:

Жил бүр зохиогддог Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн зургаадугаар сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээнд шилдгийн шилдэг 16 баг өрсөлдөх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.