СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдүүд гудамжийг эх орон минь гэж боддог уу?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газраас авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлын хүрээнд "НАЙЗЫН ЯРИА" нэртэй цоо шинэ бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бүтээжээ

Арван жилийн сурагчдад авлига хамаагүй гэж Та бодож байна уу? Тэгвэл Монгол хүүхдүүдийн шударга байдал жил ирэх тусам буурсаар байна. Энэ бол хирдхийм мэдээлэл. Өнөөгийн шударга биш хүүхэд маргаашийн авлигач нэгэн болно. Томчууд бидний буруу хандлагаас хүүхдүүд маань ингэж төлөвшиж байгаа ажээ. 

Тиймээс "Найзын яриа" контентээр дамжуулан хүүхдүүдэд шударга байдлын зан үйл олгох, үлгэр дуурайлал үзүүлэх, буруу төлөвшлийг эртнээс таслан зогсоох зорилгоор АТГ-аас энэхүү контентийг бүтээсэн аж.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номын агуулгаар контент хийжээ

Хүүхэлдэйн киноны гол дүр болох 13 настай Тамир, Дөлгөөн гэх хоёр хүүгийн дүрээр дамжуулан шударга ёсны үзэл санааг харуулах юм.

Үр хүүхэдтэй хүн бүр энэхүү бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хүүхдүүддээ үзүүлээрэй. LIVETV.MN сайт уг контентийг цувралаар хүргэх болно. 

"Найзын яриа" одоогоор 10 бүлэгтэй болсон бөгөөд цаашид ч үргэлжлэн бүтээгдэх аж. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.