Барилгачин бүсгүйд хамт олон нь цалингаараа байшин барьж өгчээ

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн засал чимэглэлч, гурван хүүхдийн ээж Д.Хундалай шинэхэн байшингийн түлхүүрээ /2019-05-28/ гардан авчээ

Нийгэмд сайн мэдээ түгээсэн энэ ажлыг тус цехийн Залуучуудын холбоо санаачилан хэрэгжүүлжээ. Удам дамжсан барилгачин бүсгүй Д.Хундалай 14 дэх жилдээ Барилга засварын цехэд ажиллаж байгаа бөгөөд аав, ээж нь тус цехийн ахмад ажилчид байжээ.

 DSC0080

Цехийн ажилчид энэхүү сайн үйлсийн аянд нэг өдрийн цалингаа хандивлан, найман сая төгрөг цуглуулж, хамтран ажилладаг байгууллагуудаа татан оролцуулснаар нэг өрөө байрны өртөг бүхий шинэхэн байшинг босгосон нь энэ юм.

 DSC0018

 DSC0020

Барилга засварын цехээс өдөрт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, төмөр хайс хашаа бүхий 48 м.кв талбайтай байшинг долоо хоногийн дотор барьж дуусгажээ.

 DSC0109 Тус цехийн Залуучуудын холбоо нийгэмд эерэг хандлага түгээж, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн аянг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Аяны хүрээнд “Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ-Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор хамтран ажилласан байна.

 DSC0069 DSC0149Эх сурвалж: Erdenettoday.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.