Том хэмжээний шилдэг хөгжмийн бүтээлийг улсын санд хуралдаж авна

 

Монгол улсын Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор батлагдсан Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын дагуу энэ онд бүтээгдсэн бүтээлүүдийг 2018 оны 10-р сарын 1-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт хүлээн авах журам гарсан.

Уг бүтээл нь тухайн хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан бүрэн хэмжээний буюу хөгжмийн том хэмжээний бүтээл байх ёстой. Өөрөөр хэлбэл хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд гэгддэг дуу, дууны аяз, найруулга зэргээс бусад, “Алтан намар” мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон том хэмжээний бүтээл байх ёстой юм байна.

Мөн зохиогч улсын санд худалдах бүтээлээ /клавир, партитурын гар бичмэл буюу эх хувь/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт хүргэхдээ улсын санд бүтээлээ худалдах тухай хүсэлт, өргөдөл, бүтээлийн талаарх товч танилцуулга, үнэлгээ, тухайн бүтээлийн талаарх хоёроос доошгүй судалгаа, шүүмж болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэл, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон талаарх тодорхойлолт, тоглолтыг баримтжуулсан аудио, видео бичлэгийн хамтаар хүргүүлсэн байх ёстой ажээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.