Сенатчийн толгой дээр өндөг хагалсан хүү террорист халдлагын хохирогчдод 100,000 доллар хандивлав

 

Австрали улсын “өндгөн хүү” хочит өсвөр насны иргэн Шинэ Зеландын Крайстчөрч хотын сүмүүдэд болсон террорист халдлагаас амьд үлдсэн хохирогчдод 100,000 авс.доллар буюу 70,000 ам.доллар хандивласан байна.

17 настай Вилл Конноли өнгөрсөн гуравдугаар сард сенатын гишүүн Фрэсер Эннингийн толгой дээр өндөг хагалснаар түүнийг цахим ертөнцөд “өндгөн хүү” хэмээн хочилжээ. Мөн тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сард Австралийн сенатын танхимыг албан ёсоор буруутгасан юм. Вилл Коннолид цагдаагийн газраас албан ёсны анхааруулга өгч байжээ.

Сенатч Эннинг Крайстчөрч хотын сүмүүдэд гарсан халдлагад исламын шашинтнуудыг буруутгасан нь өндөг нялуулах шалтгаан болжээ.

Өсвөр насны хүүгийн хэлснээр цуглуулсан бүх мөнгөө Шинэ Зеландын хандивын данс руу шүилжүүлжээ. Хүү “Аймшигт халдлагын хохирогчдод энэ тусламж бага боловч итгэл найдвар авчирна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна” гэж ярьсан байна.

 

56483 AAP WILLCONNOLLYEGGBOY 1120 1559090973517

Capture1

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.