Иргэний нислэгийг 38 минут саатуулсан сайдыг огцруулав

 

Мексик улсын хүрээлэн буй орчны сайд иргэний зорчигч тээврийн нисэх онгоцыг тодорхойгүй шалтгааны улмаас 38 минутын турш саатуулжээ. Түүнийг ард түмний төлөө үйлчлэх амлалтаа зөрчсөн гэж үзсэн учраас огцрох ёстой гэжээ.

Сайд Жосефа Гонзалез Бланко нийслэл Мехико хотоос Америкийн хилийн дэргэдэх Мехикали руу хийх ёстой байсан баасан гарагийн нислэгийг учир битүүлгээр хойшлуулахдаа Ерөнхийлөгчийн нэрийг барьсан байна.

Хүрээлэн буй орчны сайдын хойшлуулсан нислэгт багтсан зорчигч болсон явдлын талаар Твиттертээ бичсэн байна. Сайдыг орж ирсний дараа түүнийг таньсан зорчигч зургийг нь авч олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байна.

Огцрох хүсэлтээ гаргасан Гонзалез Бланко бүдүүлгээр ард иргэдийн эрх ашгийг хөндсөндөө уучлалт гуйжээ. Мөн уг ичгэвэртэй явдалд зөвхөн би буруутай, Ерөнхийлөгч үүнд огт хамааралгүй байсан гэжээ.

Ерөнхийлөгч Лопез Обрадор өнгөрсөн оны 12 дугаар сард ажлаа хүлээж авсан ба Мексик улсын нийгэмд түүхэн өөрчлөлт хийж ядуу буурай ард иргэдийн төлөө ажиллахаа амласан билээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.