Тавдугаар ангийн улсын шалгалтын материалд “үхсэн хойно оо” гэдэг хэлц үгийг тайлбарлах даалгавар иржээ
Ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалтууд энэ долоо хоногоос эхэлж байгаа. Өнөөдөр тавдугаар ангийн сурагчдаас монгол хэлний улсын шалгалт авсан. Уг шалгалтын дараагаас багш нар болон эцэг, эхчүүдээс “үхсэн хойно оо” гэдэг хэлц үгийн утгыг тайлбарлана уу гэсэн даалгавар улсын шалгалтад ирсэн талаар цахим орчинд яригдсан юм.
Бид уг даалгаврыг бүрэн эхээр нь олж эхийг уншихад тавдугаар ангийн сурагчид ахадсан агуулгатай үг хэллэг багтсан байлаа. Бид уг эхийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

Бид ийм утгатай даалгавар ирсэн эсэхийг Боловсролын үнэлгээний төвөөс лавлахад “Манай төв даалгаврын сан бүхий сайтад бүх улсын шалгалтын материалыг сонголт хийх байдлаар байршуулсан байдаг. Тухайн сургууль өөрсдийн сонголтоор тухайн материалыг сонгон шалгалтаа авдаг” гэсэн хариулт өгсөн юм. Тухайн сургуулийн удирдлагууд дээрх даалгаврыг сонгож байгаад буруу өгөхгүй уг сонголтыг хийсэн Боловсролын үнэлгээний төвийнхөн хянаж шалгаж үзсэн юм уу хэмээн дахин дахин асуумаар.
Мөн тавдугаар ангийн 11 настай хүүхэд “би үхсэн хойно оо гээд тавьчихсангүй”, “Миний зэвүүн хүрч” гэх мэт өгүүлбэрийг уншаад юу гэж ойлгох вэ.
Гадуур гудамжинд хараал, ерөөлийн үгийг хэлдэг ч улсын шалгалтын материалд ийм үг хэллэгийг оруулж байгааг гайхаж байна.
Бусад даалгавартай энд дарж танилцана уу.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.