3x3 сагсан бөмбөг: Ази тивийн шилдэг баг Монгол

 

3x3finals match men 01

Ийнхүү манай эрэгтэй баг гурван жил дараалан Ази тивдээ финалдаж байна. 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенжен хотод болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан бол энэ жил мөн мөнгөн медаль хүртлээ.

Манай эрэгтэй баг хагас шигшээд Казахстан улсын шигшээ багийг 21:13 харьцаагаар илт илүүрхэн буулган авлаа. 

Харин аваргын алтан медалийн төлөө Австралийн хүчирхэг багтай 21:9 харьцаатай хожигдсон юм.

Манай эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.