Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ийн индрээс үг хэлнэ
АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассемблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл оролцох үеэрээ, есдүгээр сарын 26-ны өдөр Нью-Йоркийн Хөрөнгийн биржид зочилсон байна. Ерөнхий сайд “Улс орныхоо эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлсэн бол Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Таттл “Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж ирснээ тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй энэ үед хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх баасан гариг буюу өнөөдөр НҮБ-ын индрээс үг хэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.