“Явуулын оффис” ажиллаж эхэллээ

 

Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг зорилготой “Явуулын оффис” өчигдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. “Явуулын оффис” ХУД-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Буянт-Ухаа цогцолбор сургуулийн дэргэд зогсож анхны үйлчилгээгээ үзүүлсэн байна.

.

“Явуулын оффис” ажиллаж байгаа тухайн байршилд иргэдээс гаргасан санал хүсэлт, үйлчилгээг шийдвэрлэсний дараа дараагийн байршил руу явах бөгөөд алслагдсан дүүрэг хорооны иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.