Сэрэмжлүүлэг: Барилга дээрээс цонх унасан ч азаар хүн бэртсэнгүй

 

Баянзүрх дүүргийн IV хороо буюу Зүүн дөрвөн замын уулзварын зүүн талын зам дагуу баригдаж буй барилга дээрээс өнөөдөр цонх унасан хэрэг гарчээ. Харин азаар доогуур нь хүн явж таараагүй бөгөөд ямар нэгэн осол гараагүй ч автомашины цонхыг бага зэрэг хагалсан байна. Гэсэн хэдий ч цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлаа чандлан мөрдөж, ажиллахгүй бол дахин томоохон ноцтой осол гарч болзошгүй байна.

н.Гантөмөр: Цонх унасан нь бид нарын 100 хувь буруу

Биднийг очих үед явган хүний зам дээр барьсан хамгаалалтыг дахин бэхэлж, барьж байлаа. . Барилгын норм стандартын дагуу сайн хийж байгаа.

IMG 0366 livetv

60857390 366788584042656 5145903465272180736 n

-Урьд нь яагаад сайн хийж болоогүй юм бэ?

-Хийчихсэн байсан ш дээ.

Цонх унасан нь бид нарын 100 хувь буруу. Хамгийн сайн хавтанг хоёр дахин давхарлан хийж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шалгадаг. Дараа ийм зүйл гаргахгүй хичээж ажиллана

-Тэгвэл гурван давхраас унасан цонхыг даахгүй цөмрөөд унасан байна ш дээ?

-Доошоо унаагүй. Энэ дээрээ унаад доошоо цөмөрсөн. Хэрвээ даагаагүй бол явган хүний зам дээр унах байсан. Хавтан учир цөмрөнө ш дээ. Золоор хүн бэртэж гэмтээгүй. .

Энэ мэтчилэн сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс барилга дээрх гарах ослын тоо сар улирлаар тоологдож нэмэгдсээр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд автомашин дээрээс блок унасан хэрэг гарсан билээ.

61278361 365941957387636 6430310256865181696 n

IMG 0356 livetv

Тус замаар зорчиж явсан иргэн Р.Болдоо “Компанийг хариуцаж байгаа хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнийгээ сайн бөхөлж, хамгаалалт сайн хийх хэрэгтэй. ” хэмээсэн юм.

Цонх унасан талаар манайд мэдээлэл ирээгүй. Гэхдээ хяналт шалгалтаар очиж хянаж үзнэ

Бид энэ талаар Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Батбилгүүнээс утсаар тодрууллаа. Тэрбээр “. Цонх унасан талаар манайд мэдээлэл ирээгүй. Гэхдээ хяналт шалгалтаар очиж хянаж үзнэ” гэлээ.

IMG 0364 livetv

Нийслэлийн Цагдаагийн газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй ажлын байр нэгдсэн арга хэмжээг” зохион байгуулахаар болсон. Энэ хүрээндээ .

IMG 0360 livetv2

IMG 0368 livetv

IMG 0369 livetv

IMG 0370 livetv

IMG 0372 livetv

IMG 0377 livetv

IMG 0379 livetv

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.