119 улсад сонгуулийн үед гадаадын сонирхогчдоос хандив авахыг хориглодог
Яг одоо улс төрийн намууд сонгуулийн үеийн санхүүгийн зардлаа ил тод зарлах, мөн хариуцлагын тухай асуудлаар Нээлттэй нийгэм форум дээр хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Дэлхий дээр сонгуулийн санхүүжилтээ ил тод зарлаагүй тохиололд тухайн намд торгууль оногдуулдаг системийг хэрэглэдэг 140 улс байдаг аж. Эдгээр улсууд сонгуулийн үеийн санхүүтэй холбоотой нарийн заалтыг хуулиар зохицуулдаг юм байна. Мөн 119 улсын, улс төрийн намууд гадаадын сонирхогчдоос хандив авахыг хориглосон бол 57 улсад тодорхой зохицуулалт байгүй байна хэмээн Олон улсын ардчилалд туслах санхүүгийн судалгааны байгууллагаас мэдээлжээ.
“Улс орнуудын 76,1 хувь нь санхүүгээ тайлагнадаг. Монголд энэ чиглэлийн зохицуулалт хуулинд орж байгаа ч, урьд өмнө сонгуулийн санхүүжилтийн тайлан ямар түвшинд явж ирсэн нь тодорхойгүй байна” хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.