ВИДЕО: Өмхийрч муудсан махыг хаана нийлүүлэх гэж байсныг тогтоохоор ажиллаж байна

 

Үхсэн малын мах бэлтгэж байж болзошгүй гэдэг дуудлага мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, НМХГ-ын Улсын байцаагчдын хамтарсан баг өчигдөр орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт захын хажууд байрлах “Эко хүнс” компанийн агуулахыг шалгажээ.

Шалгалтын үеэр Харин уг махыг цуглуулж бэлтгэсэн аж ахуйн нэгж нь гадаад руу мах гаргах, экспортлох тусгай зөвшөөрөлгүй байсан тул Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж рүү нийлүүлэхээр завдсан хэмээн үзэж, цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Хэргийн газрын эхний үзлэг шалгалтаар илэрсэн харлаж, өмхийр муудсан, үхсэн малынх байж болзошгүй махыг шулах ажлыг Монгол Улсын иргэд хийж байжээ. Харин их хэмжээний мах хийсэн том савтай хар хүрэн өнгөтэй шингэн зүйл нь химийн бодис бус ус байсан гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.

Их хэмжээний өмхийрч муудсан мах илэрсэн агуулах нь “Эко хүнс” компанийн нэр дээр бүртгэлтэй мах шулах цех байсан боловч их засвар хийхээр барилгын зарим хэсгийг нураасан байжээ.

НМХГ-аас уг агуулахыг лацдаж өнөөдөр муудсан махнаас холбогдох дээжийг авч шинжлүүлэхээр Мал эмнэлгийн улсын төв лабораторид шилжүүлж, уг махыг хаана нийлүүлэх гэж байсныг илрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.